Үйлчилгээний Нөхцөл

AzaaAsaa.mn платформын албан ёсны журам

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1. Энэхүү баримт бичиг нь "Азаа Асаа" платформыг ашиглан сугалаанд оролцох хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч талуудын хоорондын харилцааг зохицуулна.

1.2. Оролцогч нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байна.

1.3. Платформ дээрх сугалаа худалдан авалтыг баталгаажуулсан хэрэглэгч бүрийг энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

ХОЁР. СУГАЛААНЫ ЭРХ АВАХ ЖУРАМ

2.1. Хэрэглэгч өөрийн сонирхсон сугалааны төрлийг сонгож, оролцох эрхийн тоог (ширхэг) заан, заасан үнийн дүнг банкны шилжүүлгээр төлнө. Ямар нэгэн сугалааны дугаар урьдчилан сонгохгүй.

2.2. Гүйлгээний утга дээр хэрэглэгч өөрийн ГАР УТАСНЫ ДУГААРЫГ үнэн зөв бичих үүрэгтэй. Дугаар буруу бичсэнээс үүдэн эрх баталгаажаагүй тохиолдолд байгууллага хариуцлага хүлээхгүй.

2.3. Сугалааны дугаар (ticket number) нь төлбөр баталгаажсан дарааллаар системээс автоматаар олгогдоно.

ГУРАВ. АЗТАН ТОДРУУЛАХ БОЛОН ШАГНАЛ ГАРДУУЛАЛТ

3.1. Сугалааны нийт эрх 100% дүүрсэн тохиолдолд Фэйсбүүк шууд дамжуулалтаар (Live) азтан тодруулна.

3.2. Азтан тодруулахдаа баталгаажсан бүх сугалааны дугаарыг нэг бүрчлэн хэвлэж, хуйлж бэлтгэн, тусгай зориулалтын шилэн хоргонд хийж, олны нүдэн дээр шударгаар суглаж гаргаж ирэх болно.

3.3. Шууд дамжуулалтын үеэр азтантай залгахад 3 удаагийн оролдлогоор утсаа аваагүй тохиолдолд тодорсон азтантай 24 ЦАГИЙН ДОТОР эргэн холбогдож, шагналыг албан ёсоор гардуулна. Ингэхдээ гүйлгээний хуулга эсвэл шагнал гардуулж буй бодит зургийг баримтжуулан манай албан ёсны Фейсбүүк хуудас болон вэб сайт дээрх "АЗТАНЫ ГАЛЕРЕЙ" хэсэгт нийтэд ил тод байршуулах болно.

ДӨРӨВ. ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭ

4.1. Сугалааны эрх баталгаажсанаас хойш төлбөр буцаах боломжгүй.

4.2. "Азаа Асаа" платформ нь зөвхөн шударга оролцооны талбарыг хангах үүрэгтэй бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Буцах